Танилцуулга · 2026 оны 10-р сар

Өгөгдөл замаар явна.
Төвд хуримтлагдахгүй.

X-Road бол байгууллагууд өгөгдлөө нэг дор цуглуулалгүйгээр, гарын үсэгтэй, цагийн тэмдэгтэй мессежээр шууд солилцдог нээлттэй эхийн давхарга. Эстони 2001 оноос ашиглаж байна. 2026 оны зун Gerege Systems Монголд анхны X-Road instance — MN-ийг босгож, үндэсний байгууллагын CA дээр ажиллуулж эхэлсэн.

instance
MN
гишүүний ангилал
COM
гишүүний код
6235972
дэд систем
EIDMONGOLIA

Дээрх нь Gerege Systems ХХК-ийн MN instance дахь бодит бүртгэлтэй дэд системийн танигч.

2001
Эстонид X-Road ажиллаж эхэлсэн
17 Dec 2001 · v1.0
~13 сая
Эстонид өдөрт дамжих хүсэлт
RIA, 2026
20+
X-Road ашигладаг улс, муж
NIIS / x-road.global
3
MN instance-ийн гишүүн байгууллага
2 GOV · 1 COM
7.8.2
MN дээр ажиллаж буй хувилбар
Central + 2 Security Server

Яагаад энэ сэдэв

Монголын гацаа техникт биш, архитектурт байна.

2026 оны 2-р сард цахим хөгжлийн сайд «үйлчилгээний 77% цахимжсан ч байгууллагууд хоорондоо мэдээлэл хуваалцахгүй байна» гэж мэдэгдсэн. Төвлөрсөн шинэ солилцооны давхарга нь байгууллагаас өгөгдлөө төвд өгөхийг шаарддаг — тиймээс тэд өгдөггүй. X-Road өгөгдлийг эзэмшигчийнх нь гарт үлдээж, зөвхөн замыг нь стандартчилдаг.

Эстони

25 жилийн туршлага

1996 оны «супер өгөгдлийн сан»-гийн дуулианаас хойш Эстони өгөгдлийг төвлөрүүлэхгүй байх зарчмыг сонгосон. Үр дүн нь X-tee — 1,000 гаруй байгууллага, 4,500 гаруй өгөгдлийн үйлчилгээ.

Монгол

Greenfield instance MN

Gerege Systems Central Server ба хоёр Security Server-ийг суулгаж, eID Mongolia байгууллагын CA, OCSP, RFC 3161 TSA-тай холбосон. Анхны мессеж 2026-07-22-нд замаа туулсан.

ХУР

Одоогийн систем

Төрийн мэдээлэл солилцооны ХУР нь 2018 оноос ажиллаж буй, төвлөрсөн ESB загвартай, Монголын инженерүүд бие даан бүтээсэн систем. X-Road биш.

Энэ сайтад

Зургаан зогсоол